Хичээлд бэлтгэх гарын авлага
Энэ хэсэгт өгөгдлийн сангийн үндэс хичээлд шаардлагатай программуудыг хэрхэн суулгах, тохируулах талаар танилцуулна. Хичээлд өөрт тохирох DBMS-ийг суулгаж, түүн дээрээ лабораторуудийн даалгавруудаа хийх тул программыг заавал суулгах шаардлагатай.
DBMS гэж юу вэ?
Section titled “DBMS гэж юу вэ?”DBMS (Database Management System) буюу өгөгдлийн сангийн удирдлагын систем нь өгөгдлийн санг үүсгэх, хадгалах, удирдах, хайх, өөрчлөх, устгах боломжийг олгодог програм хангамж юм.
Database = өгөгдөл хадгалагдаж байгаа газар
DBMS = өгөгдлийг удирддаг программ хангамж
Жишээ нь: MySQL, PostgreSQL, Oracle Database, Microsoft SQL Server, MariaDB гэх мэт.
DBMS суулгах заавар
Section titled “DBMS суулгах заавар”MySQL болон PostgreSQL-ийг Windows болон macOS дээр суулгах алхмуудыг тайлбарлав. Хичээлийн даалгаврыг өөрт тохирох DBMS-ийг сонгож гүйцэтгэнэ.
Windows
Section titled “Windows”- MySQL-ийн албан ёсны татах хуудас-руу орж MySQL Installer for Windows-ийг татна.
- Татсан
.msiфайлыг ажиллуулна. - Setup Type цонхноос Developer Default сонголтыг сонгоод Next дарж үргэлжлүүлнэ.
- Шаардлагатай хамаарлуудыг (жишээ нь Visual C++ Redistributable) суулгахыг зөвшөөрч, Execute товч дарна.
- MySQL Server-ийг тохируулах алхам:
- Config Type: Development Computer
- Port:
3306(анхны утга нь 3306 бол өөрчлөх шаардлагагүй) - root хэрэглэгчийн нууц үгээ тохируулна (тохируулсан нууц үгээ санах шаардлагатай!)
- Windows Service болгон MySQL-ийг компьютер асах бүрт автоматаар ажиллуулах эсэхийг сонгоно.
- Суулгаж дууссаны дараа MySQL Command Line Client эсвэл MySQL Workbench-ийг нээж, тохируулсан нууц үгээрээ нэвтэрч шалгана.
macOS дээр Homebrew ашиглан суулгах нь хамгийн энгийн арга юм. Эхлээд Homebrew суулгаагүй бол терминал дээр дараах командыг ажиллуулна.
Дараа нь MySQL-ийг суулгана.
Суулгасны дараа MySQL серверийг эхлүүлнэ.
Аюулгүй байдлын тохиргоог хийж, root хэрэглэгчийн нууц үгийг тохируулна.
Холболтоо шалгахын тулд:
Debian/Ubuntu системд apt ашиглан суулгана.
Суулгасны дараа MySQL серверийг эхлүүлж, систем асах бүрт автоматаар ажиллахаар тохируулна.
Аюулгүй байдлын анхны тохиргоог хийж, root хэрэглэгчийн нууц үгийг тохируулна.
Холболтоо шалгахын тулд:
PostgreSQL
Section titled “PostgreSQL”Windows
Section titled “Windows”- PostgreSQL-ийн албан ёсны татах хуудас-руу орж EDB-ийн санал болгож буй installer-ийг татаж авна.
- Татсан
.exeфайлыг ажиллуулж, суулгах хавтас, суулгах хэсгүүдийг (PostgreSQL Server, pgAdmin, Command Line Tools) анхны утгаар нь сонгоод үргэлжлүүлнэ. - superuser (postgres) хэрэглэгчийн нууц үгээ тохируулна.
- Портыг анхны утга
5432-оор үлдээж, локал тохиргоог сонгоод дуусгана. - Суулгаж дууссаны дараа pgAdmin программыг нээж эсвэл SQL Shell (psql)-ийг ашиглан холболтоо шалгана.
Homebrew ашиглан суулгах нь.
Суулгасны дараа PostgreSQL серверийг эхлүүлнэ.
Өгөгдлийн сантайгаа холбогдож шалгана.
Debian/Ubuntu системд apt ашиглан суулгана.
Суулгасны дараа PostgreSQL сервисийг эхлүүлж, систем асах бүрт автоматаар ажиллахаар тохируулна.
PostgreSQL суулгахад үүсдэг postgres нэртэй системийн хэрэглэгчээр дамжуулан анхны холболтоо хийнэ.