Skip to content

Өгөгдлийн сангийн үндэс (CSII202)

Энэхүү хичээлээр мэдээллийн системийн суурь болох мэдээллийн сан, түүнийг зохион байгуулах, хадгалах, удирдах, боловсруулах, өөрчлөх, сэргээх, дамжуулах арга, технологийг судална. Мөн мэдээллийн сантай ажиллахад ашиглагддаг өгөгдлийн сангийн хэл, түүний үндсэн боломжууд болон өгөгдлийг төрөл бүрийн хэлбэрээр дүрслэн боловсруулах аргуудыг судална.

Хичээлийг судалснаар дараах чадваруудыг эзэмшинэ:

  • Өгөгдлийн сангийн зохиомж бичих
  • Холбоост өгөгдлийн санг зохион байгуулах
  • Өгөгдлийн сангийн удирдлагын системүүдтэй ажиллах
  • Өгөгдлийн сангийн хэл эзэмшин асуулгууд бичих, тэдгээр асуулгуудад хариулах хариултуудыг бичих
Сэдэв Агуулга
Удиртгал хичээл Өгөгдөл хадгалах, боловсруулах арга технологиуд. Файл систем, өгөгдлийн сангийн талаар
Холбоост өгөгдлийн сангийн загварчилгаа Өгөгдөл загварчлах арга, түвшин, түүхэн өөрчлөлт ба өгөгдлөөс мэдээллийг гаргах, холбоост алгебр ба түүний үндсэн үүргүүд
Өгөгдлийн сангийн хэл SQL стандартууд, үндсэн ойлголт. Хүснэгт, хуурмаг хүснэгт, утгын олонлог гэх мэтийг үүсгэх, устгах, өөрчлөх (DDL). Өгөгдлөөс сонгох, устгах, өөрлөх, өгөгдөл оруулах (DML)
Өгөгдлийн сангийн дизайн Мэдээллийн систем, систем хөгжүүлэх амьдралын цикл, өгөгдлийн сангийн системийн амьдралын цикл, Conceptual design
Нэгж хоорондын харилцан хамаарлын загварчилгаа Өгөгдлийг загварчлах. Нэгж хоорондын харилцан хамаарлын диаграмм. Нэгж хоорондын холбоо хамаарлын төрөл. Шинж чанарыг өвлөх, загварчилгаа хийх
Нормчлох Өгөгдлийн давхардуулан хадгалах үед гарах зөрчил ба гажигууд. Нормчлох шаардлага, ач холбогдол
Өгөгдлийн сангийн дизайн ба хэрэгжүүлэлт Бодит жишээн дээр өгөгдлийн сангийн дизайн хийх
Паралелл ба дисрибутэд өгөгдлийн сан Өгөгдлийн санг зохион байгуулах аргачлалууд
Өгөгдлийн сангийн аюулгүй байдал Өгөгдлийг аюулгүй байлгах программ хангамжийн болон техник хангамжийн шийдлүүд
Өгөгдлийн сангийн хэл түүний илүү боломжууд Харагдац үүсгэх, хэрэглэгч тус бүрт тохирох өгөгдлийг харуулах. Өгөгдлийг бүрэн бүтэн байлгахад тус болох ойлголтууд

Шаардлагатай ур чадвар

Section titled “Шаардлагатай ур чадвар”

Энэ хичээлд заавал эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар шаардлагагүй. Компьютерийн анхан шатны мэдлэгтэй байхад болно.