Программчлалын хэл (CSII201)
Энэхүү хичээлээр Си хэлний үндсэн ойлголт, программчлалын бүтэц, өгөгдөл болон санах ойтой ажиллах аргыг судална. Хичээлийн хүрээнд хувьсагч, өгөгдлийн төрөл, илэрхийлэл, удирдлагын команд, давталт, массив, тэмдэгт мөр, функц, хувьсагчийн хамрах хүрээ, бүтэц, заагч, битийн үйлдэл, стандарт сан, файлтай ажиллах болон программыг зүгшрүүлэх үндсэн ойлголтуудыг үзнэ.
Хичээлийн зорилго
Section titled “Хичээлийн зорилго”Хичээлийг судалснаар дараах чадваруудыг эзэмшинэ:
- Си хэл дээр програм бичих, хөрвүүлэх, зүгшрүүлэх
- Си хэлний өгөгдлийн төрлүүдийг ашиглаж сурах
- Нөхцөл шалгах, давталт, хэрэглэгчийн функц зэргийг ашиглан программ зохиох
- Утгаар дамжуулах ба хаягаар дамжуулах хоёрын хоорондын ялгааг тайлбарлах
- Динамик санах ой, заагчийн тухай ойлголтыг эзэмших
- Шинэ өгөгдлийн төрөл үүсгэх, ашиглах
Хичээлийн материал
Section titled “Хичээлийн материал”Ном:
- Thomas M. Connolly and Carolyn E. Begg. Database Systems: A Practical Approach to Design, Implementation, and Management. 4th edition.
Туслах материал:
- бичнэ
- бичнэ
Лабораторийн хөтөлбөр
Section titled “Лабораторийн хөтөлбөр”| № | Сэдэв |
|---|---|
| 1 | Арифметик оператор |
| 2 | Харьцуулах ба логик оператор |
| 3 | Нөхцөл шалгах ба сонголтын оператор |
| 4 | Давталт 0 |
| 5 | Давталт 1 |
| 6 | Хүснэгт хэмжигдэхүүний бодлого 0 |
| 7 | Хүснэгт хэмжигдэхүүний бодлого 1 |
| 8 | Мөр хэмжигдэхүүний бодлого |
| 9 | Функцтэй ажиллах 0 |
| 10 | Функцтэй ажиллах 1 |
| 11 | Бүтэцтэй ажиллах 0 |
| 12 | Бүтэцтэй ажиллах 1 |
| 13 | Заагчтай ажиллах |
| 14 | Динамик санах ой & файлтай ажиллах |
Лабораторийн даалгавар
Section titled “Лабораторийн даалгавар”- Оноо: Лабораторийн даалгавар бүр 3 оноотой.
- Даалгавар гүйцэтгэх хугацаа: Даалгаврыг microsoft teams-д оруулсан өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаатай гүйцэтгэнэ. Хугацаа хэтэрсэн тохиолдолд даалгаврыг шалгахгүй тул 0 оноо өгнө.
- Даалгавар хамгаалах, оноо авах: Хийсэн даалгавраа лабораторийн цаг дээр багшдаа шалгуулна. Өгсөн даалгаврын кодыг ажиллуулж үзнэ. Мөн шаардлагатай тохиолдолд багш оюутны мэдлэгийг бататгах, өөрөө хийсэн эсэхийг шалгах зорилгоор асуулт асуух, кодонд жижиг өөрчлөлт оруулахыг хүсэж хариулт авсанаар даалгаврын оноог teams-д оруулна.