Хичээлд бэлтгэх гарын авлага
Энэ хэсэгт программчлалын хэл хичээлийг судлахад зайлшгүй шаардлагатай программуудыг хэрхэн суулгах, тохируулах талаар танилцуулна. Программчлалын хэл хичээлийн зорилго нь C хэл дээр код бичиж сурах учир С хэлний хөрвүүлэгч болон холбогдох хэрэгслүүдийг суулгах шаардлагатай.
Шаардлагатай программууд
Section titled “Шаардлагатай программууд”- GCC compiler - C хэлийг хөрвүүлэх
- Text editor - код бичих (Visual Studio Code, Vim, Sublime Text, Notepad++, Zed гэх мэт)
C compiler суулгах
Section titled “C compiler суулгах”Windows систем
Section titled “Windows систем”Windows дээр C програм хөгжүүлэх хэд хэдэн арга байдаг:
1. w64devkit ашиглах (Санал болгож буй)
Section titled “1. w64devkit ашиглах (Санал болгож буй)”w64devkit нь Windows дээр C/C++ програм хөгжүүлэхэд шаардлагатай бүх зүйлийг багтаасан, суулгахад хялбар багц юм.
- w64devkit releases хуудас руу орно
- Хамгийн сүүлийн хувилбарын
.exeфайлыг татаж авна (w64devkit-x64-*.exe) - Татаж авсан файлыг ажиллуулж, суулгана (Юу ч өөрчлөөгүй бол
C:\w64devkitбайрлалд суух болно) - Суусан байрлалыг PATH environment variable-д нэмнэ:
- Start цэс > “Environment Variables” гэж хайж, “Edit the system environment variables” сонголтыг нээнэ
- “Environment Variables” товчийг дарна
- “System variables” хэсэгт “Path”-ийг сонгож, “Edit” товчийг дарна
- “New” товчийг дарж, w64devkit-ийн суусан замыг оруулна (жишээ нь:
C:\w64devkit\bin) - Бүх цонхыг OK товч дарж хаана
- Амжилттай суусан эсэхийг шалгахын тулд Command Prompt эсвэл PowerShell-ийг нээж,
gcc --versionкомандыг ажиллуулна. Хэрэв gcc-ийн хувилбарын мэдээлэл гарч ирвэл амжилттай суусан гэсэн үг.
2. WSL (Windows Subsystem for Linux) ашиглах
Section titled “2. WSL (Windows Subsystem for Linux) ашиглах”WSL нь Windows дээр Linux орчин ажиллуулах боломж олгодог.
- PowerShell-ийг администратор эрхээр нээнэ
- Дараах командыг ажиллуулна:
wsl --install - Компьютерээ дахин асаана
- Ubuntu терминалыг нээж, gcc суулгана:
gcc --versionкомандаар шалгана
macOS систем
Section titled “macOS систем”macOS дээр Xcode Command Line Tools суулгах шаардлагатай:
- Terminal апп-ийг нээнэ (Applications > Utilities > Terminal)
- Дараах командыг ажиллуулна:
- Гарч ирсэн цонхон дээр “Install” товчийг дарж суулгана
- Суулгаж дууссаны дараа
gcc --versionкомандаар шалгана
Linux систем
Section titled “Linux систем”Ихэнх Linux дистрибуци дээр gcc аль хэдийн суусан байдаг. Хэрэв суугаагүй бол:
Debian/Ubuntu:
Section titled “Debian/Ubuntu:”Fedora:
Section titled “Fedora:”Arch Linux:
Section titled “Arch Linux:”Текст засварлагч сонгох
Section titled “Текст засварлагч сонгох”Дурын текст засварлагч ашиглаж болно. Анхан шатны хэрэглэгчдэд дараах засварлагчийг санал болгож байна:
- Visual Studio Code - Өргөн хэрэглэгддэг, олон төрлийн нэмэлт боломжуудтай
- Vim/Neovim - Терминал дээр ажилладаг, хөнгөн, хурдан
- Zed - Хөнгөн, хурдан, орчин үеийн
- Sublime Text - Хурдан, хялбар
Анхны программаа хөрвүүлж, ажиллуулах
Section titled “Анхны программаа хөрвүүлж, ажиллуулах”C бол хөрвүүлэх шаардлагатай (compiled) хэл юм. Бидний бичсэн .c өргөтгөлтэй эх код нь хүн уншихад зориулагдсан энгийн текст файл бөгөөд компьютер үүнийг шууд ажиллуулж чадахгүй. Тиймээс эхлээд хөрвүүлэгч (gcc) ашиглан эх кодыг компьютерийн ойлгох машин код руу хөрвүүлж, ажиллах файл (executable) үүсгэнэ. Үүний дараа тухайн ажиллах файлыг ажиллуулж болно.
1. Код бичих
Section titled “1. Код бичих”Текст засварлагч ашиглан hello.c нэртэй файл үүсгээд дараах кодыг бичнэ:
2. Терминал нээж, хавтас руу шилжих
Section titled “2. Терминал нээж, хавтас руу шилжих”Терминал (Command Prompt, PowerShell эсвэл Terminal) нь үргэлж аль нэг хавтас дотор ажиллаж байдаг. Үүнийг одоогийн хавтас (current folder) гэнэ. gcc нь hello.c файлыг зөвхөн одоогийн хавтаснаас хайдаг тул эхлээд файл хадгалсан хавтас руу шилжих хэрэгтэй. Үүнд cd (change directory) командыг ашиглана.
| Команд | Үйлдэл |
|---|---|
cd хавтасны_нэр |
Тухайн хавтас руу орох |
cd .. |
Нэг шат дээш (эх хавтас руу) гарах |
pwd |
Одоо аль хавтаст байгааг харуулах (Command Prompt дээр cd гэж бичнэ) |
ls |
Одоогийн хавтсанд байгаа файлуудыг харуулах (Command Prompt дээр dir) |
Жишээ нь, кодоо Documents доторх c-code хавтсанд хадгалсан бол:
Дараа нь ls (эсвэл dir) командаар hello.c файл харагдаж байгаа эсэхийг шалгана.
3. Хөрвүүлэх
Section titled “3. Хөрвүүлэх”hello.c файл байгаа хавтсандаа орсон бол дараах командыг ажиллуулна:
gcc- хөрвүүлэгчhello.c- хөрвүүлэх эх код-o hello- үүсэх ажиллах файлын нэр. Үүнийг заагаагүй бол Linux/macOS дээрa.out, Windows дээрa.exeнэртэй файл үүснэ.
Код алдаагүй бол gcc юу ч хэвлэхгүй бөгөөд хавтсанд hello (Windows дээр hello.exe) файл үүснэ. Кодонд алдаа байвал gcc алдааны мэдээлэл болон мөрийн дугаарыг харуулна. Алдааг засаад дахин хөрвүүлнэ.
4. Ажиллуулах
Section titled “4. Ажиллуулах”Linux, macOS, WSL болон w64devkit-ийн терминал дээр:
Windows Command Prompt дээр:
Windows PowerShell дээр:
Дэлгэц дээр дараах үр дүн гарвал бүх зүйл зөв ажиллаж байна гэсэн үг: